Нууцлалын бодлого

Оллконек-д таны хувийн нууцлал бидний хувьд хамгийн чухал. Энэхүү Нууцлалын бодлого нь таныг манай цахим худалдааны хөгжүүлэлтийн программ хангамжийг ашиглах үед бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалах талаар дэлгэрэнгүй тайлбарладаг. Манай үйлчилгээнд хамрагдсанаар та энд тайлбарласан практикийг зөвшөөрч байна. Бид таны мэдээллийг найдвартай, ил тод байдлаар зохицуулахын төлөө ажилладаг.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • 1.1. Энэхүү нууцлалын бодлогын зорилго нь Оллсонек ХХК /цаашид “Компани” гэх/ болон … цахим худалдааны платформ /цаашид “Платформ” гэх/-н лицензийн төлбөрийг төлөн, үйл ажиллагаандаа ашиглаж буй иргэн, хуулийн этгээд НЭР /цаашид “Хэрэглэгч” гэх/, (хамтад нь “Талууд” гэх)-н хооронд солилцож, цуглуулж буй мэдээллүүдийг ашиглахтай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулахад оршино.
  • 1.2 Энэхүү нууцлалын бодлого нь Монгол улсын Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцсэн бөгөөд тусгайлан зохицуулах харилцаанд тус хуулийг дагаж мөрдөнө.
  • 1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлд дурьдсан нэр томъёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
    • 1.3.1. “Мэдээлэл” гэж Хэрэглэгч нь Компанитай хамтын ажиллагааны явцад Платформд үүссэн бүх төрлийн өгөгдлүүд;
    • 1.3.2. “Мэдээллийг ашиглах” гэж Платформд үүссэн Хэрэглэгчийн мэдээллийг Компани үйл ажиллагаагаа сайжруулах, эрсдэлийн бууруулах, баталгаажуулах зорилгоор Хэрэглэгчийн өгөгдлүүдийг цуглуулж, боловсруулж, дүгнэх цогц үйл ажиллагаа;
  • 1.4. Талууд дараах зарчмыг баримтална. Үүнд:
    • 1.4.1. Талуудын мэдээллүүдийн халдашгүй байдлыг хүндэтгэх;
    • 1.4.2. Энэхүү нууцлалын бодлого болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд нийцсэн байдлаар бусад Талуудын мэдээллүүдийг ашиглах;
    • 1.4.3. Үйлчилгээний нөхцөлийг чанд баримталдаг байх.
  • 1.5. Энэхүү нууцлалын бодлого нь “Үйлчилгээний нөхцөл”-ийн салшгүй хэсэг болно.

ХОЁР. КОМПАНИЙН ҮҮРЭГ

  • 2.1. Компани нь “Хувийн мэдээллийг хамгаалах тухай” хууль, Хэрэглэгч Платформоор дамжуулан олгосон цахим зөвшөөрлийг ашиглан тэдгээрийн хувийн мэдээллийг ашиглана.
  • 2.2. Компани дараах зорилгоор бусад Талуудыг мэдээллүүдийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
    • 2.2.1. Хэрэглэгчийг таньж баталгаажуулах;
    • 2.2.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээ, үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогын хэрэгжилтийг хангах;
    • 2.2.3. Хэрэглэгчийн санал хүсэлтэд хариу өгөх;
    • 2.2.4. Үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ цаашид тасралтгүй сайжруулах;
    • 2.2.5. Бүтээгдэхүүн үйлчилгээг хэвийн үзүүлэх;
    • 2.2.6. Бүтээгдэхүүн үйлчилгээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх;
    • 2.2.7. Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчийг халамжлах болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.
  • 2.3. Энэхүү нууцлалын бодлоготой холбоотойгоор бусад Талуудаас ирүүлсэн санал, гомдлыг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • 2.4. Компани нь Хэрэглэгчийн хүсэлтээр бүртгэлээ устгуулах хүртэл хугацаанд Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ

  • 3.1. Хэрэглэгч өөрийн мэдээллийг платформд үнэн, зөв оруулна.
  • 3.2. Хэрэглэгч платформд бүртгүүлэхээс өмнө энэхүү нууцлалын бодлоготой бүрэн танилцах
  • 3.3. Хэрэглэгч өөрийн мэдээллийг ашиглах зөвшөөрлийг Бидэнд олгох эсэхийг хараат бусаар, бие даан шийдвэрлэх
  • 3.4. Хэрэглэгч платформд бүртгэлтэй мэдээллээ устгуулахыг хүсвэл contact@allconeq.com хаягаар хүсэлтээ явуулах.
  • 3.5. Устсан мэдээлэл нь дахин сэргээгдэх боломжгүй тул устгуулах хүсэлт илгээхээс өмнө дараагийн үр дагавруудыг тооцох.
  • 3.6. Хэрэглэгч платформ дахь өөрийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Компаниас нэхэмжлэхгүй.

ДӨРӨВ. БАТАЛГАА, ЗӨВШӨӨРӨЛ

  • 4.1. Хэрэглэгч Платформоор дамжуулан энэхүү нууцлалын бодлогыг “Зөвшөөрөв” товч дарснаар энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр болсонд тооцно.
  • 4.2. Хэрэглэгч энэхүү нууцлалын бодлогыг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь энэхүү нууцлалын бодлого, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
  • 4.3. Компани нь нэг талын санаачлагаар энэхүү нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой.
  • 4.4. Хэрэглэгч энэхүү нууцлалын бодлогод заасан үүргүүдийг биелүүлээгүйгээс үүдэн бий болсон доголдол, алдагдал, хохиролд Компани аливаа төрлийн хариуцлага хүлээхгүй.

ТАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

  • 5.1. Энэхүү нууцлалын бодлоготой холбоотой аливаа санал зөрөлдөөн, маргааныг шийдвэрлэхдээ нэн тэргүүний энэхүү нууцлалын бодлогыг баримтална.
  • 5.2. Гэрээний 6.1 дэх хэсэгт заасан аргаар маргаан, зөрөлдөөнийг шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.